Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё таван өдрийн ард гарлаа. Энэ тэмцээнд ёкозүна Хакүхо М.Даваажаргал бэртэлтэй тул зодоглоогүй. Гэсэн ч башё тун сонирхолтой болж байгаа. Өнгөрсөн тэмцээний түрүү бөх, шинэ озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ унаагүй ганцаараа тэргүүлж буй бол араас нь нэг унаатай олон бөх нэхэж байна.
Түүний маргаашийн өрсөлдөгч нь нутаг нэгт Хошорюү С.Бямбасүрэн юм. Тэд дээд зиндаанд анх удаа тааран барилдах гэж байна.