Японы Иокохама хотноо триатлоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний гараа болж өндөрлөлөө. Тус тэмцээний 35-39 насны эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Цэдэндамбын Цэрэнбат стандарт зайг (1500м сэлэлт-40 км дугуй-10 км гүйлт) 2 цаг 15 минут 53 секундэд туулж, Монголын триатлоны түүхэнд хамгийн өндөр амжилтыг үзүүллээ.
37 настай тэрээр мөн насны ангилалдаа есдүгээр байр эзэлжээ. Барианд орсныхоо дараа Цэрэнбат “Энэхүү амжилт олон хүмүүсийн тусламж дэмжлэгээр бүтэж, тэдний урам зоригоор эрчлэгдэж байгааг үргэлж санаж мэдэж явдаг юм.
Монголын триатлоны дээд амжилтыг шинэчилж чадсандаа баяртай байна! Дараагийн тэмцээн ирэх сарын 20-нд болно” хэмээн өгүүлэв.