Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Ээлжит бус "Их Эе" хурал 2021 оны тавдугаар сарын 29-ний бямба гаригт "Монгол бөхийн өргөө"-нд 11:00 цагаас болно. Хуралд МҮБХ-ны дүрмийн 9.2.1-д зааснаар 256 төлөөлөгч оролцох бөгөөд тэдгээрт тодорхой шалгуур тавьжээ. Тухайлбал,
1. МҮБХ-ны дүрмийн 9.2.2-д зааснаар улсын аварга, арслан, гарьд, заан цолтнууд болон сонгуульт хугацаанд тэргүүлэгчээр ажилласан хүмүүс шууд оролцоно.
2. МҮБХ-ны дүрмийн 9.2.3-т зааснаар Бөх судлаач, зүтгэлтэн, жаяг дэгийн багийн гишүүд тус тусын бүрэлдэхүүнээр хуралдан зөвшөөрсөн тоонд төлөөлөгчөө сонгон оролцуулна.
3. МҮБХ-ны дүрмийн 9.2.4-д зааснаар аймаг болон хотын зэрэглэлтэй нийслэлийн алслагдсан дүүргээс гурван төлөөлөгчийг тухайн аймаг, хотын үндэсний бөхийн холбооны хурлаас сонгон оролцуулна.
4. МҮБХ-ны дүрмийн 9.2.5-д зааснаар Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг нэг аймгийн бөхчүүдийн хурлаас харцага цолтон нэг, начин цолтон хоёр, аймаг цэргийн цолтон нэг бөхийг сонгон оролцуулна.
5. МҮБХ-ны дүрмийн 9.3-д зааснаар "Их Эе"-ийн төлөөлөгч нь өөрийн оронд өөр хүнийг оруулахгүй хэмээн тусгажээ.