Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё өнөөдөр өндөрлөж, озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлснээр эзэн хааны цомыг дөрөв дэх удаагаа хүртлээ. Тэрбээр өнөөдөр 15 дахь барилдаандаа озеки Такакейшод унасан.
Хоёр бөхийн даваа, унааны тоо тэнцсэн тул нэмэлт барилдаан хийхэд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давснаар 12 ялалт, гурван ялагдалтай тэмцээнийг өндөрлүүлж байна. Түүний хувьд озеки цолтой анхны түрүүгээ хүртэж байгаа юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)