Дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ.
Тэрбээр М.Уранцэцэг Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрж өссөн бөгөөд 2006 онд "Женко" клубын тамирчин болж байжээ. Түүний хувьд 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны цуврал тэмцээнүүд (Mастерс, Их дуулга, гран при)-ээс хамгийн олон буюу 11 алт, 11 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэнийг Гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн юм.
А.Сүх
Сэтгэгдэл (1)