Энэ жил Монголын таеквондогийн холбоо үүсч хөгжсөний 30 жилийн ой тохиож байна. Баяр дээр баяр нэмж, тус спортыг монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан С.Ган-Эрдэнийг гавьяат дасгалжуулагч цолоор шагнахаар тодорхойлжээ. Монголын мянга мянган таеквондочдын хүсэл энэ.
Түүний хувьд энэ спортыг эх орондоо түгээн дэлгэрүүлж, мэргэжлийн холбоо болгосон гавьяатан. Гавьяатай гавьяатан гэвэл түүнийг л нэрлэнэ. Чухамхүү түүнийг “Их багш” хэмээн дуудах нь нэгийг хэлэх буйзаа. Тэр энэ спортыг хөгжүүлэх үйлст ухамсарт амьдралынхаа багагүй хугацааг зориулан дасгалжуулагчаар олон арван шавь бэлтгэн холбоогоо холбоо шиг авч ирлээ. Бас спортын том зүтгэлтэн юм. 30 жилийн түүхийн хугацаанд Монголын таеквондогийн тамирчид олон улсад түүхэн амжилт үзүүлж, шилдэг холбоогоор шагнуулсан. С.Ган-Эрдэнэ нь холбоонд ажиллах хугацаандаа ДАШТ-ээс хоёр алт, хоёр мөнгө, хүрэл медальтан наймыг өлгийдөн авсан.
А.Сүх