Монголын үндэсний бөхийн холбооны наймдугаар "Их Эе" Монгол бөхийн өргөөнд болж байна. Хурлаар дөрвөн асуудал хэлэлцэх ёстойгоос одоогоор холбооны тэргүүнийг сонгох сонгууль эхэлж байна.
Үүнд улсын заан Ц.Магалжав, Б.Сайнбаяр, бөх судлаач Б.Баярбаатар нар өрсөлдөх болов. Танхимаас дархан аварга Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, С.Мөнхбат нарын нэрийг дэвшүүлсэн ч өөрийн хүсэлтээр нэрээ татсан юм.
Б.Жаргал