Монголын үндэсний бөхийн холбооны наймдугаар "Их Эе" Монгол бөхийн өргөөнд болж байна. Хурлаар дөрвөн асуудал хэлэлцэх ёстойгоос одоогоор холбооны тэргүүнийг сонгох сонгууль болж өндөрлөлөө. Үүнд улсын заан Ц.Магалжав, Б.Сайнбаяр, бөх сонирхогч Б.Баярбаатар нар өрсөлдлөө.
Санал хураалт дуусч, улсын заан Ц.Магалжав МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон байна. Тэрбээр өмнө нь дэд тэргүүн, тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байв.
Санал хураалтын дүнг танилцуулбал, улсын заан Ц.Магалжав заан 122, заан Б.Сайнбаяр 48, Б.Баярбаатар 2 санал авсан байна. Санал хураалтад 187 хүн санал өгөхөөс 15 хүн өгсөнгүй.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)