Японы Нагано мужид тус мужийн ахлах сургуулийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн өчигдөр болж, монгол охин тэргүүн байр эзэлжээ.
Тэмцээний эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд О.Хүслэн алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэрбээр энэ амжилтаараа наймдугаар сарын 8-12-нд болох “INTER-HIGH” ахлах сургуулиудын УАШТ-д оролцох эрхээ авлаа.
О.Хүслэн нь Увс аймгийн Ховд сумын харьяат, удам бөх, улсын начин Гэлэгийн Даваасамбуу агсны зээ охин юм. Мөн улсын аварга Н.Батсуурийн үеэлийн охин билээ.
Б.Жаргал