Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл гүйж нэгэн өвөрмөц амжилт тогтоохоор бэлтгэж байна.
Нийтдээ 1500 орчим километр замыг туулсаар улсын нийслэлийн төв хэсэгт орших Сүхбаатарын талбайд долдугаар сарын 10-ны өдөр Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр барианд орохоор төлөвлөжээ.
Тэрээр энэхүү гүйлтээ Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд болох 123 дугаар ангийн 100 жилийн ойд зориулж байгаа юм байна.