Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ тэмцээнд 17 орны нийт 150 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд шигшээ тулаанд манай улсын гурван ширэн бээлийтэн шалгарсан юм.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд Универсиад наадмын аварга Х.Энх-Амар Узбекистаны Миразизбек, 60 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар Ираны Даниел, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг Энэтхэгийн Шива Тапаг ялсанаар Ази тивийн аварга болж, төрийн дуулалаа эгшиглүүлэхээр боллоо.
1971 онд Ираны нийслэл Тегранд болсон Азийн АШТ-ээс анх Ардын багш, гавьяат тамирчин Хайдавын Алтанхуяг алтан медаль хүртэж байсан бол 50 жилийн дараа Монголын боксчид гурван алт, таван хүрэл медалиар бэлэг барилаа.
Б.Жаргал