Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн Баяр наадмын түрүү бөх, улсын аварга С.Мөнхбатыг монгол зон олон сайн мэднэ. Үзэгч түмнээ уран хутгах мэхээрээ сэтгэлийн цэнгэл эдлүүлж, бөх хүн, аварга цолтон биеэ хэрхэн зөв авч явахыг үлгэрлэн харуулдаг. Түүнд монголчууд хайртай. Тэр ч бидний итгэлийг хөсөрдүүлээгүй билээ.
Цар тахлын үед Улсынхаа онцгой комисстоо нийт бөхчүүдээ уриалан анхлан 20 сая төгрөгийн хандив өргөж байсан сайхан сэтгэлтэн юм.
Өөр олон хандивын аянд бие сэтгэлээрээ хамт байсаар ирсэн. 20 дахь аварга С.Мөнхбат дөрвөн хүүхэдтэй. Түүний гэргий өнөөдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярт өдөр Алдарт эхийн одон гардан авч, баяр дээр баяр нэмжээ. Гэр бүлд нь аз жаргал хүсч, аваргадаа удахгүй болох түүхт ойн баяр наадамдаа одтой барилдахын ерөөл дэвшүүлье.
Сэтгэгдэл (2)