Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд "салхитай", "иртэй" барилдаанаараа үзэгч олны мэлмийг баясгаж явдаг цөөн бөхийн нэг бол Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарьд Б.Гончигдамба.
Цаг ямагт хэнтэй ч давшиж барилддагт нь, уран гоё мэх үзүүлдэгт нь бөхийн хүрээнийхэн ам сайтай байдаг. Б.Гончигдамбагүй барилдаан давсгүй хоол шиг гэдэг. Энэ үнэн. Тэр улсын начин, гарьд цолонд хэний ч дэмжлэг авалгүй хүрсэн өнөө цагийн шилдэг бөх. Түүнд Улсын баяр наадмын түрүү авах өдөр тийм ч хол биш. Энэ жил цолоо ахиулах байх гэж хол ойрын олон хүн харж суугаа. Гарьд маань дөрвөн сайхан үрийн аав юм байна. Энэ сайхан баярт өдөр түүний гэргий алдарт эхийн хоёрдугаар одон гардан авчээ. Энэ эрхэм шагнал түүнд цол дагуулах болтугай хэмээн ерөөе.
Сэтгэгдэл (1)