Чөлөөт бөхийн 125 кг-ийн жинд барилддаг Энэтхэгийн бөх Сумит Малик допингийн шинжилгээнд бүдэрч, Токиогийн олимпын наадамд барилдах нь эргэлзээтэй болов. Тэр Софияд болсон олимпын эрх олгох тэмцээнд үзүүрлэж буюу хамгийн сүүлчийн боломжоор олимпод очих тийзээ баталгаажуулсан юм.
Энэ тухай Энэтхэгийн хэвлэл мэдээллээр ид шуугиж байна. Дэлхийн бөхийн холбоо, Энэтхэгийн бөхийн холбоод ч үүнийг баталлаа. Ингэснээр Монголын бөх М.Лхагвагэрэлийн нэгэн өрсөлдөгч ийнхүү ноцтой асуудалд хутгалдаад байна.