Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр эхэлж, 118 орны нийт 665 зодоглохоо мэдүүлжээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг хэсгээ толгойлон барилдаж буй бөгөөд эхний тойрогт гоц мөргөж, дараа нь БНСУ-ын бөх О Ён Жүтэй учраа таарна.
Энэ тэмцээн олимпын өмнөх сүүлчийн сорил. Хэрэв манай бөх гуулин улсын жүдочийг ялбал дараагийн даваанд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэгтэй барилдах юм.