Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэлж, дөнгөж сая эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан болов.
Энэ жинд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг Косово улсын жүдоч Дистриа Красникитэй хүч үзэж, нэмэлт цагт торгуулиар М.Уранцэцэг ялалт байгуулж, ДАШТ-ийн хүрэл медаль хүртлээ.
Ингэснээр Урнаа гавьяат ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны бөх болж байна. Тэд өнгөрсөн жил Парисын их дуулгад таарч барилдахад М.Уранцэцэг ялж байв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)