Монголын сагсчид олимпийн эрхгүй үлдэв

Унгарын Дебрецен хотод сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпийн эрх олгох тэмцээн болж байна. Тэмцээний хагас шигшээ тоглолтод Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг Белгийн багтай тоглоход 15:16-аар хожигдлоо.
Энэ тэмцээн олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээн байв. Ийнхүү манай эрчүүд олимпийн наадмын эрхгүй хоцорсон ч охид маань Токиог зорих билээ.
Сэтгэгдэл (1)