МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс тус холбооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг гаргахаар хуралдаж байх зуур тэрбээр Олон Улсын олимпийн хороо руу үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа бичгээр илгээж, тамгаа аваад зугтсан талаар тус холбооны дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар мэдээлсэн.
Н.Түвшинбаярыг Булган аймагт байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. Тэгвэл тэрбээр тамгаа эргүүлэн өгчээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)