Япон улсын “Янмар” цэнгэлдэх хүрээлэнд Монголын хөлбөмбөгийн шигшээ баг "Катар-2022" ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолтоо Киргизстаны эсрэг хийж байна.
Тоглолтын эхний хагаст манай багийн тоглогч О.Мижиддорж гоол оруулсанаар тэргүүлж эхэллээ. Энэ нь Монголын шигшээ багийн 100 дахь гоол бөгөөд Х.Цэнд-Аюушийн оновчтой дамжуулалт чухал нөлөө үзүүлсэн юм. Харамсалтай мэдээ дуулгахад гоолын эзэнх О.Мижиддорж бэртлийн улмаас талбайг чөлөөлжээ.
Б.Жаргал