Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам болоход цөөн хоног үлдлээ. Энэ өдрүүдэд эрэмгий хүчит бөхчүүд маань нутаг нугаараа нэгдэн бэлтгэлээ чамбайруулж, тун чиг өнгөтэй байна гэнэ.
Өнөө жил зуунд ганц тохиох түүхэн баяр тул есөн хөлт цагаан тугныхаа өмнө дэвж шавахыг бөхчүүд бүгд эрмэлзэх юм. Үүнээс чухал нэг зүйл нь мянган бөхийн тэргүүнд хэн гарч хамгийн түрүүнд хэн цолоо дуудуулах нь бидэнд сонин биш ч бөх хүнд эрхэм хүндэтгэм зүйл гэж ярьцгаадаг. МҮБХ-ноос цагийг эзэлсэн дархан аварга, зууны манлай бөх Х.Баянмөнх, зууны манлай аварга, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарын цолыг долдугаар сарын 12-ны өдөр дуудуулж, хүндэтгэл үзүүлэх ёслол зохион байгуулах санал гаргахад Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо дэмжсэн байна.
Тэд Баяр наадмын түрүүг хоёр тоонд хүргэсэн бөхчүүд билээ. Бас нэг зүйл нь энэ жилийн наадмаар барилдах бөхийн тоог 1024, 2048 гэж ярьж байна. 2048 бөх барилдуулж магадгүй гэнэ. Яагаад болохгүй гэж. Монгол бөх геннист бүртгүүлэх арга хэмжээнд 6000 бөх барилдуулж болсон юм.
Сэтгэгдэл (2)