Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болж өндөрлөлөө. Энэ үеэр Азийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийг сонгоход "Лондон-2012", "Рио-2016" олимпын наадмын хошой хүрэл, ДАШТ-ий гурван алтан медальт Масаши Ибинумаг дэмжжээ. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард 31 насандаа зодог тайлсан юм. Масаши Ибинума нь 66 кг-ын жинд нэгэн үе ноёлохдоо Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, Ц.Цогтбаатар гэсэн гурван үеийн төлөөлөлтэй хүч үзэж байсан цуут бөх билээ.