Алдарт хөлбөмбөгч Криштиано Роналдо Пушкаш Арена цэнгэлдэх хүрээлэнд хөл тавьж, Европын аварга шалгаруулах таван удаагийн тэмцээнд оролцсон анхны тоглогч боллоо. Мөн Унгарын хаалганд гоол оруулсанаар нийт гоолын тоо нь 11 болж, Европын түүхэн дэх хамгийн олон гоолтой тоглогч болж байна.
Тэрбээр Португалын нэрийн өмнөөс 106 гоол оруулж, шигшээ багтайгаа хамгийн олон гоол оруулсан Ираны Али Даеигаас ердөө гурван гоолын ард бичигдэж байна.
Дэлхийн аварга, Европын аварга, Холбоодын цом, Үндэстний лиг. Хоёр том тэмцээн буюу Дэлхийн аварга, Европын АШТ-нд 39 тоглолтод гарч, Бастиан Швайнштейгерийн амжилтыг (38) эвдлээ. Европын аваргад хамгийн олон буюу 11 ялалт байгуулсан Сеск Фабрегас, Андрес Иньестагийн амжилтыг ардаа орхилоо.
Б.Жаргал