Олон улсын жүдо бөхийн холбооноос "Токио-2020” олимпын наадамд зодоглох тамирчдын чансааг гаргалаа. "Nippon Budokan" спортын ордонд нийт 386 жүдоч өрсөлдөх бол манай улсаас 12 бөх барилдахаар болсон байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг, 52кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Д.Сумьяа, 63 кг-д Б.Ганхайч, -78 кг-д О.Мөнхцэцэг (Тивийн квот) нар оролцох болзол хангасан бол эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81кг-д С.Моллаей, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг Л. Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар олимпын эрхээ авлаа.
Сэтгэгдэл (1)