"Champions" бэлтгэлийн баазад энэ сарын 24-нд "Токио 2020" зуны олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцох тамирчныг шалгаруулах сорил барилдаан хийхээр боожээ. Сорил барилдаан гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболдын хооронд болно.
Энэхүү барилдааны дараа "Токио 2020" зуны олимпод оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг албан ёсоор зарлах юм.