Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр танхимаар болон цахимаар хуралдлаа. Хурлаар МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэж, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн саналыг тусган дараагийн хурлаар дахин хэлэлцэхээр шийдвэрлэв. Мөн "Токио-2020" олимпийн наадмын бэлтгэл ажил болон МҮОХ-ны үйл ажиллагааны цаг үеийн мэдээллийг хэлэлцэв. Түүнчлэн МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурлыг 08 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулахаар хойшлуулав.