Монгол Улсын харцага цолтой бөхчүүд өөрсдийн санаачилга, санхүүжилтээр допингийн хяналтын шинжилгээ өгсөн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр 6 бөх, ковид халдварын улмаас нэг бөх тавдугаар сарын 13-ны өдөр өгсөн.
Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лаборатори 6 бөхийн шинжилгээний хариуг МҮДЭБ-нд зургаадугаар сарын 10-ны өдөр, үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариуг зургаадугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн байна.
МДЭҮБ шинжилгээний хариуг танилцуулах журмын дагуу бүх шинжилгээг нэгтгэн МҮБХ-нд зургаадугаар сарын 21-ний өдөр ирүүллээ. Шинжилгээгээр бөхчүүдээс допингийн төрлийн ямар нэгэн бодис илрээгүй байна. Шинжилгээнд Ц.Одбаяр, Д.Бат-Эрдэнэ, Х.Гантулга, Т.Баасанхүү, Т.Бэгзсүрэн, Д.Анар, О.Хангай нар хамрагджээ.