Коронавируст цар тахлын тохиолдол нэмэгдсээр байгаа энэ хүнд цаг үед нийт иргэдээ хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, бие бялдраа чийрэгжүүлэх, биеийн дархлааг нь дэмжих зорилгоор Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооноос орон даяар зохион байгуулж буй "ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ" сарын аянд нэгдлээ.
Энэ хүрээнд Увс аймгийн Биеийн тамир,спортын газар, тус аймгийн дугуйн холбоо хамтран Улаангом-Увс нуур-Хяргас нуур-Улаангомын чиглэл дэх 270 гаруй км замыг 30 дугуйчин амжилт туулж барианд орлоо. Ингэснээр Увс аймаг энэ долоо хоногт 8966 километрийг дугуйгаар туулсан байна.