Францын Парис хотод байт харвааны олимпийн эрх олгох тэмцээн болоход Монголын тамирчин, Азийн цомын АШТ-ий мөнгө, хүрэл медальт Бишиндээгийн Урантунгалаг тавдугаар байрт шалгарч олимпийн эрх авлаа.
Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, дараа нь Швейцарь, Казахстан, Узбекистаны харваачийг буулган авч Чехсловакийн тамирчинд хожигдов. Б.Урантунгалаг энэ тэмцээнээс медаль хүртээгүй ч хоёр дахь олимпийн наадамдаа оролцох болсон бөгөөд өмнө нь "Лондон-2012" олимпод есдүгээр байрт шалгарч байв.
Б.Жаргал