Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны тамирчин Д.Гантулга Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот хүртэл 670 км замыг үүргэвчтэй туулахаар гүйж байна.
Энэ бол бага зай биш. Түүний зорилго нь Ховд-Улаанбаатар хүртэл гүйж буй ахлах ахлагч Э.Даваажамцын зорилгыг дэмжих, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг угтан өөрийн гүйлтийн амжилтаа ахиулах гэнэ. Тэр өмнө нь 1000 км замыг туулсан туршлагатай. Д.Гантулга өдөрт 40-50 км зам хороосоор өдгөө Булган аймгийн нутаг дэвсгэрт гүйж байна. Түүнийг Эрдэнэчүүд угтан авч 15 км орчим замыг хамт туулжээ.
Б.Жаргал