Японы нийслэл Токио хотод зуны олимпын 32 дугаар наадам хөшгөө нээхэд ердөө нэг сарын хугацаа үлджээ. Энэ олимпод манай улсаас одоогоор 42 тамирчин оролцох юм.
Тухайлбал, чөлөөт бөхийн төрөлд 9, жүдо 12, бокс 3, буудлага 4, хөнгөн атлетик 3, хүндийг өргөлт 1, байт харваа 2, усанд сэлэлт 2, 3х3 сагсан бөмбөг 4, ширээний теннис 2, нийт 42 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Энэ нь монголчууд түүхэндээ хамгийн олон тамирчинаа олимпын наадамд оролцуулах дээд амжилт болж байна. “Токио-2020” олимпод монголоос сагсан бөмбөг, ширээний теннисний төрөлд анх удаа оролцох билээ. Харин өмнө нь оролцож байсан таеквондо, дугуй, гимнастикийн баг тамирчид энэ удаад эрх авч чадсангүй. Юутай ч түүхэндээ байгаагүй олон тамирчинтай оролцох нь үндсэндээ тодорхой болжээ. Олимпийн эрх олгох хариуцлагатай тэмцээнүүдэд оролцох тамирчиддаа амжилт хүсэн, дээлийнх нь захыг мушгих л үлдлээ дээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)