Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдана. Тэгвэл Монголын Үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн бөхийн нэрсийг зарлахыг шаардсан. Тодруулбал, допингтой нэр холбогдсон 38 бөхийн хэргийг хянаж, шалгасан мэдээллээ ил болгохыг Нийслэлийн Прокурорын газраас шаардсан юм.
Мөн допингтой нэр нь холбогдсон бөхчүүдийг барилдахгүй байхыг уриалаад байгаа бөгөөд энэ талаар МҮБХ-ны ерөнхийлөгч Ц.Магалжав өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “Үндэсний бөхийг допингоос салгая л гэж байгаа бол хатуу байр сууринд байхаас аргагүй. МҮБХ допингийн зөрчил гаргасан бөхчүүдийг наадмаар бүртгэхгүй” гэжээ.
Сэтгэгдэл (1)