
Хэт холын марафон гүйлтийн тамирчин Д.Гантулга Хөвсгөл аймгаас Улаанбаатар хүртэл гүйсээр өнөөдөр барианд орлоо. Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан Хөвсгөлөөс улсын нийслэл хүртэл 800 орчим км замыг 16 хоногт туулсан юм.
Д.Гантулга нь дагалдах машингүй, тогоочгүй, 15 кг жинтэй үүргэвчтэйгээр өдөрт 50 км зам туулсан нь хүнээс гарах амаргүй тэвчээр юм. Тэрбээр өмнө нь 1000 км замыг туулсан туршлагатай билээ.




















































