
Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам 11 хоногий дараа болно. Бөхчүүдийн бэлтгэл жигдэрч, зарим бөхийн гал сорилго барилдаан хийжээ.
Батлан хамгаалах яамны харьяа "Алдар" спорт хорооны бөхийн галын сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 24 бөх барилдаж, Ховд аймгийн Мөст сумын харъяат сумын заан М.Баяржавхлан түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харъяат сумын заан Э.Түмэннасан үзүүрлэсэн байна. Харин их шөвөгт Дундговь аймгийн Дэрэн сумын харъяат сумын заан Д.Мягмаржав, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяат сумын начин Э.Алтанбаяр нар шалгарлаа.



















































