ХХ зууны манлай монгол бөх, дэлхийн бөхийн зуун жилийн од, дархан аварга Х.Баянмөнх 1943 оны хоёрдугаар сарын 2 буюу цагаан морин жил аав Довчингийн 56 нас, ээж Хорлоогийхоо 37-ны жил төрсөн юм билээ.
Алдарт бөх Х.Баянмөнхийг Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр төрлөө хэмээн эмч нар бэлгэшээгээд Сүхбаатар хэмээх нэр хайрлав. Гэсэн ч гэрийнх нь түүнийг Мөнх гэж дууддага байж. Тэгсэн Х.Баянмөнх аварга зургаатайдаа айхтар өвдөхөд лам ах, өвөө хоёр нь "Их жанжины алдар хүүд минь хүнддэж" хэмээн өөрчлөхөөр ярилцаж гэнэ. Тэгээд лам ах нь "Сүхбаатар (Х.Баянмөнх)-ыг манайхан Мөнх гэж дууддаг шүү дээ хэмээхэд өвөө нь Баян болгоод нэмчих гээд Баянмөнх болсон түүхтэй.
Сэтгэгдэл (4)