Манай улсын цагаар өнөөдөр (7-р сарын 11) өглөөний 8:00 минутаас Бразилын Рио Де Жанейро хот дахь Маракана цэнгэлдэх хүрээлэнд “Копа Амэрика 2021” тэмцээний аваргыг тодруулах тоглолт дэлхийн зургаан удаагийн шилдэг тоглогч Лионель Мессигээр удирдуулсан Аргентины шигшээ баг болон дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ багийн хооронд болж өндөрлөлөө.
Таамаг ёсоор хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй хоёр баг нь финалд шалгарсан нь энэ юм. Тус тоглолтын цорын ганц гоолыг Францын Парис-сэйнт Жэрмайн багийн жигүүрийн довтлогч Анхел Ди Мариа 22 дахь минутад оруулснаар 28 жилийн дараа Аргентины шигшээ баг олон улсын насанд хүрэгчдийн ангиллын тэмцээнд түрүүллээ. Мөн Копа Америка тэмцээнд 15 дахь удаагаа түрүүлж буй нь энэ юм.
Нийт тэмцээний туршид 7 тоглолт хийснээс 12 гоол оруулж 3 гоол алдсан амжилттай тэмцээнийг дуусгаж байгаагийн 4 гоолыг нь алдарт довтлогч Лионель Месси оруулсан байна. Мөн тус тэмцээнд түрүүлсэн нь Лионель Мессигийн замналд шигшээ багтайгаа том тэмцээнд түрүүлж үзээгүй гэгддэг байсан сөрөг амжилтыг зогсоож байна.