"Токио 2020" зуны олимпын наадам долоодугаар сарын 23-нд Япон улсын нийслэлд эхлэх юм. Харин энэ үеэр нэгэн хачирхалтай шийдвэр гаргасан нь шагнал гардах тамирчид цар тахалтай холбоотойгоор медалиа өөрсдөө тавиур дээрээс авч зүүхээр болсон байна.
Тодруулбал, медалийг хүн зүүж өгөхгүй. Медалийг тавиур дээр ариутгасан бээлийтэй хүн байрлуулах тул тамирчид халдвар авахаас сэргийлэх талаар (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах онцолсон байна.
Түүнчлэн медаль гардуулах ёслолын үеэр гар барих, тэврэх, хоорондоо хэт ойртох зэргийг хориглосон байна.