"Токио-2020" зуны олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын эхний ээлж буюу Бокс, 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид өнөөдөр Япон улсыг зорилоо. Боксын тамирчдын хувьд долоодугаар сарын 22-ны өдрийг хүртэл Шизуока мужийн Шимада хотод, 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид 19-нийг хүртэл Яйзү хотноо бэлтгэлээ хийх аж.
"Токио-2020" зуны XXXII олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаа долоодугаар сарын 23-нд болох бол тэмцээнүүд 21-ний өдөр хөл бөмбөг, бэйсбол, гимнастикийн төрлөөр эхэлнэ. Харин бокс болон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн 24-ний өдөр эхлэх хуваарьтай юм байна.