Улаанбаатараас Дорнод аймгийн Матад сум хүртэл найман ахмад тамирчин гүйж байна. Тэдний туулах зай 700 км. Ингэхдээ бухиа буюу нэг тамирчин өдөрт 20 км гүйх юм байна. Багийн бүрэлдэхүүнд ахмад хөлбөмбөгч Б.Болдын удирдлага дор Ж.Одгийв, Ш.Батсүх, Л.Гандолгор, Ж.Зундуй-Ёндон, Ц.Оюунсүрэн, И.Мөнхшагай, Ж.Боролдой нар багтжээ.
Тэд өнөөдөр Дорнод аймгийн Булган суманд гүйж байгаа бөгөөд маргааш Матад суманд бариалахаар төлөвлөжээ.