ОХУ-ын Сочи хотод шатрын дэлхийн цомын тэмцээн энэ сарын 12-нээс ирэх сарын 8-нд болж байна. Энэ тэмцээнд их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул Узбекистаны Омонова Умидаг ялсанаар эхний хожлоо авсан бол дараа нь их мастер Осьмак Юлияг илүүхэн хожсоноор шилдэг 32 шатарчны эгнээнд багтлаа. Тэрбээр дараагийн даваанд хойд хөршийн их мастер Лагно Екатринатай хүч үзэх юм.