Мэргэжлийн сүмо бөхийн холбооны Нагоя башё өндөрлөж, түрүү бөхөөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал тодорч, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ үзүүрлэсэн билээ. Өчигдөр сүмо бөхийн холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөл уламжлал ёсоор хуралдаж, озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг санал нэгтэй ёкозүна цол олгохыг дэмжсэн байна.
Тэр озеки цолтой нэг түрүүлж, нэг удаа түрүүлэх хэмжээний өрсөлдөөн үзүүлсэн нь аварга болоход нь нөлөөлсөн болов уу. Ингэснээр Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна, Монголоос төрөн гарсан тав дахь аварга болов.
Маргааш холбооны тусгай зөвлөл хуралдаж, ёкозүна цол олгох албан ёсны ажиллагаа болох бөгөөд нөгөөдөр “Цүна-Учи” буюу шинэ ёкозүнагийн олс томох болон дэвжээнд гарах ёслол хэрхэн хийж гүйцэтгэх талаар зөвлөгөө өгөх юм. Тэгвэл энэ сарын 23 буюу олимпийн наадмын нээлтийн өдрөөр шинэ ёкозүнагийн анхны дохё-ири ёслол болох билээ.
Сэтгэгдэл (2)