“Токио-2020” зуны олимпийн наадмын нээлтээ хийхэд хоёрхон хоног үлдээд байна. Гэтэл тус наадамд оролцох 71 тамирчнаас “Сovid-19”-ийн халдвар илэрч, үүний 31 нь гадаадын тамирчин, төлөөлөгч аж.
Олимпийн наадмын софтболын гурав, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн зургаан тоглолт өнөөдрөөс эхэлж байгаа юм. Олимпийн хотхонд нийтдээ 11 мянган хүн байрлаж байгаа ба үүнтэй харьцуулахад 71-ээс нь халдвар илэрсэн нь бага тоо мэт сонсогдож байвч дэгдэлт олимпийн хотхоноос хальж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
Хэрэв тамирчдын дунд халдварын тархалт огцом нэмэгдэж, нээлтийн арга хэмжээнд ивээн тэтгэгч компаниуд оролцохоос татгалзсаар байвал наадмыг цуцлах тухай асуудлыг хөндөж эхэлнэ гэдгийг зохион байгуулагчид нь өчигдөр мэдэгджээ.