“Токио-2020” олимпийн галт бамбарыг долдугаар сарын 23-нд асааснаар зуны XXXII олимпийн наадам албан ёсоор эхэлнэ. Энэ өдөр байт харвааны тамирчин Бишиндээгийн Урантунгалаг цэц сорьж, “Токио-2020” олимпийн наадамд өрсөлдөх Монголын 43 тамирчны салхийг хагалах юм. Тэрбээр Улаанбаатарын цагаар 08:00 цагт эхний сумаа тавих бөгөөд “Боловсрол”, “ТВ9”, “Star” телевиз шууд дамжуулан үзүүлнэ.
Энэ үеэр буудлагын тамирчин О.Есүгэн хийн гар бууны бэлтгэл буудлага хийнэ. Б.Урантунгалаг нь Монголын багийн хамгийн ахмад тамирчин бөгөөд “Лондон-2012” олимпийн наадамд есдүгээр байрт орсон туршлагатай. Мөн Азийн АШТ-ий багийн төрөлд алт, мөнгө, Азийн танхимын наадмын мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.
Б.Жаргал