“Токио-2020” олимпийн наадам эхлэх мөч тун бага үлдлээ. Монголын баг тамирчдын хоёрдугаар цуваа өнөөдөр наран улсыг зорьсон юм. Тэгвэл өчигдөр гавьяат тамирчин О.Насанбурмаа дотны найз Б.Буянжаргалын хамтаар чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдад хувцас, гоо сайхны бүтээгдэхүүний дээжээс бэлэг болгон өгсөн нь олон хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэв.
Тэр өөрөө олимпод оролцох боломжгүй болсон ч баг тамирчиддаа бэлэг барьсан нь бусдад үлгэр дууриалал болж чадлаа. Түүний сонгосон бэлгийг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин О.Бурмаа тэргүүтэй зургаан бүсгүй гардан авч талархсан сэтгэлээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл (2)