“Токио-2020” зуны олимпийн наадам нөгөөдөр эхлэх бөгөөд Монголчуудын хамгийн ихээр шимтэн үзэх дуртай спортын төрөл нь жүдо. Олимп эхлэх дөхсөнтэй холбогдуулан “Лондон-2012” олимпийн наадмын алтан медалийн барилдаанд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг ялсан ОХУ-ын жүдоч, олимпийн аварга Тагир Хайбулаев баг тамирчиддаа амжилт хүслээ.
Тагир Хайбулаев: “Манай жүдочдын бэлтгэл сайн байна. Саяхан Яго Абулазе дэлхийн аварга болсон. Удахгүй эхлэх олимпийн наадамд олон юм бодолгүй бэлтгэл дээр хийсэн эрдмээ гаргаж сайн амжилт үзүүлэх хэрэгтэй. Замаасаа битгий гажаарай, илүү зүйл бодолгүй урьдчилан төлөвлөснийхөө дагуу барилдаж чадвал амжилт ойрхон байгаа. Алтан медаль авах боломж бүгдэд нь байна.