Токио-2020" паралимпийн наадмын байт харвааны төрөлд Монгол Улсын тамирчин Д.Сэлэнгээ оролцох эрх нь баталгаажлаа. Ингэснээр пара байт харваачид ганцаарчилсан болон багийн төрөлд паралимпод өрсөлдөх эрхтэй болж байна.
Монголын пара байт харваачдын үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь "Бээжин-2008" паралимпийн наадмаас алтан медаль хүртсэн нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав юм.