Унгарын нийслэл Будапешт хотод чөлөөт бөхийн өсвөр үеийнхний ДАШТ энэ сарын 20-25-нд болж байна. Тэмцээнд япон улсад амьдардаг эгч дүүс Бямбасүрэнгийн Хулан, Халиун нар оролцоход охидын 57 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Б.Халиун 1/8 шигшээд Хорватын Лана Ногичийг 10:0-ээр ялсан ч шөвгийн наймд Туркийн Селви Иляасоглуд 3:4-өөр ялагдсан.
Өрсөлдөгч нь хагас шигшээд ОХУ-ын Анжелина Первукинаг 4:2-оор ялснаар өнөөдөр дагаж барилдахаар болов. 61 кг-ын жинд түүний эгч Б.Хулан маргааш барилдаанаа хийнэ.
Б.Жаргал