Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Токио-2020” олимпийн наадмын онцлох тамирчид - II

2021-7-22
0
ЖИРГЭХ

Цар тахлаас шалтгаалан төлөвлөгдсөн байсан хугацаагаа бүтэн нэг жилээр хойшлуулсан зуны XXXII дахь олимпын наадам Япон улсын нийслэл Токио хотод үүд хаалгаа нээж эхлэхэд бэлэн болсон байна. Эдгээр өдрүүдэд спортын үнэнч хөгжөөн дэмжигч та бүхэн зурагтынхаа өмнө тухлан сууж эх орныхоо шигшээ багийн тамирчдыг дэмжин суух нь гарцаагүй. Тэгвэл та бүхэнд Монгол тамирчдаасаа гадна заавал үзүүлэх тоглолт, үзүүлбэрийг нь үзэх ёстой бусад улсуудын төлөөлөл болсон шилдэг тамирчдыг танилцуулж байна.


СКАЙ БРАУН (Их Британи- Скейтбординг)

Дөнгөж 13 настайдаа эх орноо төлөөлөн олимпын наадамд оролцон гэдэг үнэхээр гайхалтай. Төлөөлөн оролцохоосоо гадна тэрээр дэлхийн чансааны гуравдугаарт байранд эрэмбэлэгдэж өөрийн оролцох төрөлдөө медаль авах тамирчдын тэргүүн эгнээнд бичигдэж байгаа нь түүнийг улам олны анхаарлын төвд оруулж байна. Скай Брауны хувьд хэдий Их Британи улсын иргэн боловч Япон ээжтэйгээс гадна тус улсад төрсөн. Ийм тул өөрийн төрсөн эх орондоо түүхийг бүтээхээр ирж байна. Олимп хойшилсон үйл явдал нь түүнд маш ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлж чадсан. Учир нь олимпын наадам өмнө жил товлосон үедээ зохиогдсон бол бэлтгэлийн үеэр зүүн гараа хугалсан байсан Скай Браун нь Токиогийн олимпод оролцох ямар ч боломжгүй болох байв. Тэрээр 8-р сарын 4-ний өдөр олимпын дебүтээ хийх болно.

 

ХЕНД ЗАЗА (Сири-Ширээний теннис)

Энэ удаагийн олимпын наадмын хамгийн залуу, түүхэн дэх тав дахь (өвлийн олимпыг оролцуулаад) залуу оролцогчийг та бүхэнд танилцуулж байна. 2020 оны 2-р сард зохиогдсон Ази тивийн олимпын эрх олгох тэмцээнд 11 настай байхдаа амжилттай оролцож олимпын эрхээ авсан. Хэдийгээр медалийн тааварт буй тамирчдын нэг биш боловч иргэний дайн өрнөж буй амгалан тайван байдал тогтоогүй улсын бяцхан иргэний хувьд олимпын эрхээ өөрийн хүчээр авч оролцож байгаа нь ер бусын хэрэг билээ. Дөнгөж 12 настай түүнд улам дэвшин сайжирч дараа дараагийн томоохон тэмцээнүүдэд амжилт гаргахад нь энэ удаагийн олимпоос олж авах туршлага нь ирээдүйд маш их нөлөө үзүүлнэ.

 

КАЛЕБ ДРЕССЕЛ (АНУ-Усанд сэлэлт)

Ойрын зайн эрвээхий болон чөлөөт сэлэлтийн төрлүүдэд дэлхийд ноёрхож буй тамирчин бол яах аргагүй Калеб Дрессел. Түүнийг спортын мэргэжилтнүүд алдарт Майкл Фелпсийн түвшинд очих бүрэн боломж нөөц бололцоотой гэж дүгнээд эхэлсэн. Тэрээр өмнө нь олимпын наадамд хоёр удаа түрүүлж байсан бөгөөд одоогоор дөрвөн дэлхийн дээд амжилтуудыг эзэмшиж байна. Түүнийг 100 метрийн эрвээхий сэлэлт болон 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрлүүдэд гүйцэгдэшгүй байсаар түрүүлнэ гэх таамгуудыг спорт сонирхогчид өгсөөр байна. Мөн тэрээр 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ.

 

КРИШТОФ МИЛАК (Унгар-Усанд сэлэлт)

Усанд сэлэлтийн ерөнцөд хүчтэй хүч түрэн гарч ирж буй төлөөллүүдийн нэг бол яах аргагүй Унгар авьяастан Криштоф Милак. 2019 оны ДАШТ-ий үеэр Майкл Фелпсийн 200 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд тогтоож байсан рекордыг (1:51.51) арван жилийн дараа 1:50.73 болгон шинэчлэн тогтоосон. Залуучуудын олимпын гурван алтан медальт тэрээр энэ удаа насанд хүрэгчдийн олимпод 200 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлдөө түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бол 100 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд Калеб Дресселтэй маш ойролцоо өрсөлдөөн үзүүлэх төлөвтэй байна.

 

ДАЙАНА ТАУРАЗИ БОЛОН СЬЮ БЁРД (АНУ-Сагсанбөмбөг)

Хойд Амеркиын эмэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн лигийн домогт холбогчид дахин нэг удаа олимпын наадамд хамтдаа оролцох гэж байна. Өмнө нь нийт дөрвөн олимп дараалан түрүүлсэн тэд энэ удаад ч гэсэн шигшээ багийнхаа хамтаар түрүүлж сагсанбөмбөгийн төрлөөр таван олимпын наадамд түрүүлсэн анхны тамирчид болох магадлал туйлын өндөр байна. Дайана Тауразигийн хувьд 2004 оны драфтын эхний сонголтоор WNBA-д элсэн орж байсан лигийн бүх цаг үеийн онооны лидер бол Сью Бёрд нь 2002 оны драфтын эхний сонголтоор сонгогдож байсан лигийн бүх цаг үеийн оновчтой дамжуулалтын лидер юм. Токиогийн олимп нь тэдний хувьд сүүлчийн том тэмцээн нь байх өндөр магадлалтай байна.

 

КЕВИН ДЮРАНТ (АНУ-Сагсанбөмбөг)

Сагсанбөмбөгийн спортыг үндэслэсэн АНУ 2019 оны ДАШТ-ий хасагдах шатны тоглолтод Францын шигшээ багийн эсрэг ялагдал хүлээсэн явдал нь тэдний хувьд ойрын жилүүдэд амсаагүй гашуун бөгөөд хүчтэй сургамж болсон. Хоёр том тэмцээн дараалан аваргын суудлаа алдах ёсгүй АНУ-ын лидерийн хувиар Леброн Жамес, Стефен Карри зэрэг шилдгүүдийн эзгүйд олимпын хошой аварга, дэлхийн аварга, NBA-ийн хоёр удаагийн аварга, 2014 оны лигийн үнэ цэнэтэй тоглогч, зургаан удаагийн бүх одод, Брүүклин Нетс багийн довтлогч Кевин Дурант шигшээ багаа ахлан Токиод ирээд байна. Тэрээр энэ жилийн лигийн аварга баг болох Милуоки Бакс багийн эсрэг плей офф-д ялагдал хүлээснийхээ дараа шууд шигшээ багаа төлөөлөн олимпод оролцохыг зөвшөөрөн бэлтгэлдээ гарсан. Харин ихэнх тоглогчдын хувьд шахуу улирлаас шалтгаалан амралт авахын тулд олимпод оролцохоос зайлсхийж байсан. Олимпын өмнөх нөхөрсөг тоглолтуудад Австрали, Нигерийн шигшээ багуудын эсрэг дараалсан ялагдал хүлээгээд буй тэднийг аваргын титмээ хамгаалж чадах үгүйг 7-р сарын 25-аас 8-р сарын 7 хүртэл үзэх боломжтой.

 

ЭЛЛИСОН ФЕЛИКС (АНУ-Гүйлт)

Сүүлийн жилүүдэд АНУ-д хүчтэй газар аваад буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг өөрийн үзэл бодлоо хүчтэй илэрхийлж бусдыг уриалан тэмцэж буй нэгэн. Энэ жил 35 настай ахмад гүйгчдийн нэг тэрээр олимпын наадмаас арав дахь медалиа хүртэж түүхэнд олимпоос хамгийн олон медаль хүртсэн гүйлтийн эмэгтэй тамирчин гэх хүндтэй нэр алдрыг ганцаараа эзэмшихийг юу юунаас ихээр хүсэж буй нь мэдээж. Одоогийн байдлаар тэрээр есөн медаль хүртсэн амжилттайгаар Ямайкын алдарт Мерлин Оттитой зэрэгцдэг байна. Харин есөн медалийн зургаа нь алтан медаль бөгөөд олимпоос хамгийн олон алтан медаль хүртсэн эмэгтэй гүйгч юм. Тэрээр замналынхаа эхэн үед 200 метрийн зайд уралддаг байсан ч яваандаа өөрийн үндсэн төрлөө 400 метрийн гүйлт болгон өөрчилсөн. Мөн багийн 4 x 100 метр болон 4 x 400 метрийн төрлүүдэд оролцдог.

 

АРИАРНЕ ТИТМУС (Австрали-Усанд сэлэлт)

Криштоф Милакын нэгэн адилаар залуу үеийн усанд сэлэгчдийн шилдэг төлөөллүүдийн нэг бол “Терминатор” хочит Ариарне Титмус юм. Хоёр жилийн өмнөх ДАШТ-ий үеэр 18 настай байхдаа домогт сэлэгч Кэти Ледеки-г 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрлөөр гүйцэж дэлхийн аварга болж байсан. Тэгвэл өдгөө ДАШТ-ий дөрвөн алтан медальт, улам сайжирч туршлага сууж дэлхийн томчуудын нэгээр зүй ёсоор нэрлэгдэх болсон тэрээр усанд сэлэлтийн ертөнцөд 15 наснаасаа хойш ноёлоод удаж буй Кэти Ледекигийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байх болно.

 

АНДРЕ ДЕ ГРАСС (Канад-Гүйлт)

2016 оны Рио Де Жанейрогийн олимпоор 21 настай залуу дэлхийн томчуудтай хүч тэнцүү өрсөлдөж эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд хүрэл медаль, 200 метрийн төрөлд мөнгөн медаль, багийн 4 x 100 метрийн ангилалд мөн хүрэл медаль хүртэж амжилттай оролцож байсан. Тэгвэл таван жилийн дараа дахин нэг удаа олимпын наадамд оролцохоор ирж байна. Түүнийг бусдаас илүү онцолж би шалтгаан бол өмнөх олимпын наадамд эрэгтэйчүүдийн 100 болон 200 метрийн гүйлтийн төрөлд медаль хүртсэн  бусад тамирчид нь зодог тайлж (Усайн Болт), үлдсэн нь эрхээ авч чадалгүй гэртээ үлдэж байна. Ийм тул хашир туршлагатай канад гүйгчийн хувьд медалийн цуглуулгаа арвижуулах бүрэн боломжтой.

 

СИМОНЭ БАЙЛЗ (АНУ-Гимнастик)

Бүх цаг үеийн хамгийн өндөр ур чадвартай гимнастикчдын нэг, өөрийн эрин үедээ бусдаас хол тасархай байж чадаж буй түүнийг онцлохгүй байхын арга байхгүй билээ. Олимп дэлхийгээс нийлсэн гучин медалийн эзэн тэрээр сүүлийн жилүүдэд улам л боловсронгуй үзүүлбэр үзүүлэх болж ялагдашгүй болсоор байна. Мөн алдартай тамирчид дундаас олимп хойшилсон талаар маш ихээр унтууцаж, урам хугарч буйгаа нээлттэй илэрхийлж байснаар нь та бүхэн санаж магадгүй. Сонирхуулахад түүний нэрээр нэрлэсэн дөрвөн ширхэг хөдөлгөөн байдаг ба шинэ хөдөлгөөнүүдийг анх амжилттай хийж гүйцэтгэсэн тамирчных нь нэрээр нэрлэж үлдээдэг байна. Энэ жил 24 настай тул Токиогийн олимпод тамирчин хүний хувьд хангалттай туршлага хуримтлуулсан төгс гүйцэтгэл үзүүлдэг ид үе дээрээ ирж байна.

 

АРМАНД ДЮПЛАНТИС (Швед-Тулгууртай харайлт)

Америк аав (тулгууртай харайлтын тамирчин асан), Швед ээжтэй түүний тухай АНУ-ыг төлөөлөн олимпын наадамд оролцоно гэх цуу яригдаж саяхныг хүртэл маш хүчтэй яригдаж байсан. Гэвч тэрээр өөрийн бүхий л амжилтаа Швед улсын нэртэй хамт гаргасаар ирсэн мөн ирээдүйд ч гаргахыг хүсэж байсан тул АНУ-ын зүгээс түүнийг эх орон руугаа урвуулах үйл ажиллагаа талаар болсон. 2019 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тэрээр энэ жил тун залуу буюу 21 настайдаа анхныхаа олимпод оролцох гэж байна. Мөн тэрээр эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтын дэлхийн рекордыг 2020 онд 6.18 метр болгон шинэчлэн тогтоосон. Швед улсын хамгийн өндөр найдвар тавьж буй авьяаслаг тамирчин юм.

 

СУНИСА ЛИЙ (АНУ-Гимнастик)

Нутаг нэгт уран гимнастикч Симонэ Байлзын хамгийн хүчтэй өрсөлдөгч болон гарч ирж буй охин бол энэ оны 3-р сард 18 нас хүрсэн Ази гаралтай Суниса Лий юм. Тэрээр бүхий л хүнд аюултай гэгддэг хөдөлгөөн, элементүүдийг өөрийн маш тайван байдал, дотоод сэтгэлийн хүч эр зоригийнхоо ачаар үзэгчдэд маш хялбархан мэт харагдуулж чаддаг төрөлхийн тамирчин хүнд байх ёстой бүхий л шинжийг бүрдүүлсэн нэгэн. Түүний гимнастикийн хэрэглэлүүд дээрх үзүүлдэг үзүүлбэрүүд нь одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн хэцүү хүнд мөн төгс гүйцэтгэлтэй гэж мэргэжилтнүүдээр үнэлүүлээд байна. Түүнд багийн төрлөөс гадна ганцаарчилсан төрлийн алтан медалиудаас хүртэх бүрэн боломж байгаа.  

 

ЛОРА КЕННИ (Их Британи-Дугуйн тойрог уралдаан)

Олимп хойшилсонд баярлаж байсан цөөн тамирчдын нэг бол олимпын дөрвөн алтан медальт, ДАШТ-ий долоон алтан медальт, Европын аварга шалгаруулах тэмцээний арван дөрвөн алтан медальт Лора Кенни билээ. Учир нь 2020 оны 2-р сард тэмцээний үеэр осолдож зүүн гараа хугалсан байсан тул олимп хүртэл бүрэн эдгэж олимпод амжилттай оролцох боломжгүй болоод байв. Гэвч түүнд бэртлээ эдгээх бүтэн нэг жилийн зай гарч ирснээр дахин ганцаарчилсан болон багийн төрлүүддээ аваргалж олимпын зургаан алтан медальтай болох үүд хаалга нээгдсэн.

 

АБЭ ХИФҮМИ БОЛОН АБЭ УТА (Япон-Жүдо)

2018 оны Бакугийн ДАШТ-ий хоёр дахь өдөр ах дүү Абэ нар хоёул дэлхийн аваргууд болж ах дүү хоёр нэг өдөр жүдо бөхийн ДАШТ-нд түрүүлэн түүх бүтээж байсан нь саяхан мэт санагдаж байна. Тэгвэл тэд энэхүү содон амжилтаа олимп дээр хүртэл давтахаар бэлтгэлээ базааж байна. Дүү Абэгийн хувьд 2018 болон 2019 оны дэлхийн аварга бөгөөд энэ жил дөнгөж 21 настай тэрээр нутаг нэгт дэлхийн хошой аварга Ай Шишимэгээс хавь илүү үнэлэгдэж олимпын багт сонгогдсон. Харин 2017 болон 2018 онуудын дэлхийн аварга Абэ Хифүми нь дотооддоо сорил барилдаан хийж дэлхийн аварга Жоширо Маруяамаг хүнд барилдааны эцэст буулган авснаар нутагтаа зохиогдох олимпод эх орноо төлөөлөн оролцохоор болсон. Хэн хэн нь дэлхийн аваргуудын итгэл найдварыг дааж барилдах тул тэдэнд ялагдах эрх байхгүй. Абэ Ута эмэгтэйчүүдийн -52кг жинд барилддаг бол Абэ Хифүми эрэгтэйчүүдийн -66кг жинд барилддаг. Тэд олимпын наадмын хоёр дахь өдөр буюу   7-р сарын 25-ны өдөр барилдацгаана.

Б.Жаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    14 цаг 25 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    14 цаг 56 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    15 цаг 38 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    16 цаг 4 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    17 цаг 27 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    17 цаг 54 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    18 цаг 15 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    19 цаг 2 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    19 цаг 17 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    19 цаг 26 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    19 цаг 39 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    19 цаг 42 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    19 цаг 52 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    20 цаг 25 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    21 цаг 29 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    21 цаг 38 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    21 цаг 41 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    21 цаг 42 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    21 цаг 46 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    21 цаг 58 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК