“Токио-2020” зуны олимпийн наадам өнөөдөр эхэлж байгаа бөгөөд манай 43 тамирчны салхийг хагалахаар Бишиндээгийн Урантунгалаг байт харвааны ганцаарчилсан төрөлд өрсөлдөхөөр бие халаалтаа хийж байна. Б.Урантунгалаг бэртэл гэмтэлгүй ба сэтгэл зүйн хувьд тогтвортой байгааг албаны хүн хэлэв. Тэрбээр одоо чансаа тогтоох харвааны хийх л эхний сумаа тавих юм.
Б.Урантунгалаг нь “Лондон-2012” олимпийн наадамд цэц сорьсон туршлагатай тамирчин. Тэр өнгөрсөн сард Парист болсон олон улсын тэмцээнээс олимпийн эрхээ авч байв. Олимпийн наадмын байт харвааны тэмцээнийг Монголын шүүгч Энхбатын Саруул дэнслэх юм.