“Токио-2020” зуны олимпийн наадам өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Тус наадмын боксын жин жингийн сугалаа гарсан бөгөөд манай гол найдвар ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар 57 кг-ын жинд тулалдах билээ.
Түүний эхний учраа нь “Бээжин-2008” олимпийн наадамд тулалдсанаас өөр гавьсан амжилтгүй яваа 38 настай Кенийн боксчин Окот Николас Оконго юм. Манай тамирчин жингийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Куба, Казахстан, Узбекистан, Францын боксчдоос хол сугалсан олзуурхууштай хэрэг.
Долоодугаар сарын 24-ны өдөр 08:00 цагт /TM, NTV, TV8/ телевизээр шууд дамжуулна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)