Улаанбаатараас Дорнод аймгийн Матад найман ахмад тамирчин буухиалан гүйж өнөөдөр зорьсон газраа саадгүй хүрчээ.
Тэд энэ сарын 15-нд гүйлтээ эхлүүлж, 700 км замыг туулсан юм. Багийн бүрэлдэхүүнд Ж.Одгийв, Б.Болд, Ш.Батсүх, Л.Гандолгор, Ж.Зундуй-Ёндон, Ц.Оюунсүрэн, И.Мөнхшагай, Ж.Боролдой багтжээ.